Намрын ногоон өдрүүд-2019 арга хэмжээ энэ сарын 18-24-нд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх зорилготой  юм. 

Энэ жилийн хувьд Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор болно. Арга хэмжээний үеэр энэ сарын 20-нд Баяжуулсан хүнс, 21-нд Атар-60 жил болон Үндэсний хоол, 22-нд Мах сүүний анхдугаар аян, 23-нд Органик хүнс өдөрлөгийг зохион байгуулна.   

Мөн Эрүүл Монгол хүнс үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар явуулна.

  1. Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн
  2. Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн
  3. Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн
  4. Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн
  5. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн

Иймд үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой хүнс үйлдвэрлэгч ААН-д хүсэлт бүхий албан бичгийг бүрдүүлж энэ сарын 12-14-нд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам, 504 тоот өрөөнд бүртгүүлнэ. 

Бүртгүүлэх үедээ үзэсгэлэн худалдаанд оролцогчид ХХААХҮЯ-тай хариуцлагын гэрээ байгуулан, мандат авах юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 261962, 88020727 утаснаас лавлаарай.