Нарциссист хүмүүс сэтгэл гутрал, стресст өртөх нь бага байдаг гэдгийг Их Британий эрдэмтэд тогтоожээ. 

Судлаачид нарциссист сэтгэцийн өөрчлөлттэй 700 хүнийг тэд өөрсдийгөө хэт дөвийлгөж, бусдыг дорд үзсэн, ичгүүр, харамслыг мэдэрч байгаагүй гэдэг нь тогтоогджээ. 

Учир нь нарциссист хүмүүс сэтгэл зүйн хувьд хүчтэй байдаг бөгөөд өөртөө итгэлтэй, том зорилготой учир стресс, сэтгэл гутралд ордоггүй байна.

Хүн амын нэг хувь нь нарциссист өвчнөөр өвчилдөг ба энэ нь анхаарлыг төвд байх гэсэн сэтгэцийн өөрчлөлт юм.

Нарциссист хүмүүс ихэнхдээ эрх ямбатай, эзэрхэг байдлаар өөрсдийгөө мэдэрдэг бөгөөд бусдаас онцгой анхаарал шаардаж өөрийгөө чухалчилж үздэг байна. Хэрэв ийм байдлаар харьцахгүй бол сэтгэл гутрал, стресст орох тохиолдол байдаг гэнэ. Мөн нарциссист хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй учир хүлээцгүй байх, бусдад уурлах зэрэг зан араншин гаргадаг байна.

Эх сурвалж: CNN, NY post