Одон орон судлаачид дэлхийгээс найман мянган гэрлэн жилийн зайд оршдог нарны аймгийн гаднах Кеплер-1625b гарагийг гурван км зайнаас дагадаг дагуулыг илрүүллээ.

Уг дагуул нь нарны аймгийн хамгийн жижиг буюу 49 мянган км тойрогтой Далайн ван гарагтай ижил хэмжээтэй ба Кеплер-1625b гарагтай нийлээд хамгийн том гэгддэг Бархасбадьтай ижил жинтэй гэнэ.

Иймээс уг дагуул нь гараг байх магадлалтай гэж судлаачид үзжээ. Учир нь нарны аймгийн гаднах дагуулууд асар жижиг хэмжээтэй учир илрүүлэхэд хэцүү байдаг гэнэ.

Дагуулын хэмжээ ийнхүү томорсон нь түүний гарагийн гадаргын дулаан нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй юм.

Эх сурвалж: CNNInverse