Төв аймгийн Заамар сум үйл ажиллагаа явуулдаг Эко алтан Заамар ХХК-ийн далд уурхайд хоёрдугаар сарын 28-нд нуранги болсноос үүдэн дөрвөн хүн, хоёр техник дарагдсан юм.

Одоогоор хоёр иргэний цогцсыг гаргасан ба үлдсэн хоёр уурхайчныг олоогүй байна. ОБЕГ-ын мэдээлснээр уурхайн ханыг дагаж ус гоожиж байгаа бөгөөд дахин нуранги болох магадлал өндөр байгаа гэнэ.

Мөн ослын шалтгааныг нарийн тогтоогоогүй ч уурхайн усан санг буруу байршуулснаас болсон байх магадлалтай гэсэн юм.

Нурангид дарагдсан уурхайчид 31-53 настай байсан ба 2-5 хүүхэдтэй хүүхэдтэй гэнэ. Тиймээс хуулийн дагуу амь насаа алдсан уурхайчдын гэр бүлд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох бөгөөд 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгоно гэж МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хэллээ.