НАСА-ын эрдэмтэд 50 жилийн өмнө саран дээрээс авсан гурван дээжийг анх удаа судлах гэнэ. Уг дээжийг сонгогдсон есөн баг судлах бөгөөд үүнд найман сая доллар төсөвлөжээ.

Апполо 17 хөлгийн судалгааны ажлын үеэр сансрын нисгэгч Наррисон Шмитт, Жене Цернан нарын авчирсан найман зуун грамм орчим жинтэй тус дээжийг 1972 оноос хойш НАСА-ын Жонсон сансрын төвд хадгалж байсан юм.

НАСА-ын мэдэгдснээр энэхүү судалгаагаар сарны цацраг идэвхит орчинд хэрхэн ус бий болсон, ус хөлдөөж болохуйц хүйтэн чулууны бүтэц зэргийг шинжлэх бөгөөд үр дүнг нь цаашдын судалгаанд ашиглах гэнэ.

Эх сурвалж: CNN, Gizmodo