НАСА-гийн InSight сансрын хөлөг дэлхийгээс хөөрснөөс долоон сарын дараа Ангараг гараг дээр амжилттай газардлаа. Ингэснээр НАСА тус гараг дээр найм дахь хөлгөө амжилттай газардуулсан байна.

Уг үйл явдлыг хөлгийн удирдлагын лабораторийн инженерүүд болон НАСА-гийн шууд телевизээр дамжуулан олон нийт үзэж сонирхсон байна.

Гурван хөл, 360 кг жинтэй InSight хөлөг өнгөрсөн тавдугаар сарын таванд дэлхийгээс хөөрч есөн мянга гаруй км/ц хурдтайгаар 48 сая гаруй км замыг туулж Ангараг дээр газарджээ.

Уг хөлөг нь хоёр жилийн хугацаанд Ангарагийн газрын гүнийг судлах ба цаашлаад тус гараг хэрхэн үүссэн, тектоник хөдөлгөөн болон соронзон орон байгаа эсэхийг тогтоох юм.

НАСА 2020 онд ээлжит хөлгөө Ангараг руу илгээх бөгөөд судалгааны ажил 2030-аад оны дунд үед дуусах юм байна.

Эх сурвалж: CNN, Reuters