НАСА-ын OSIRIS-REx сансрын хөлөг хоёр жилийн дараа Бенну гэх жижиг гариг дээр газарджээ. Энэ нь жижиг гариг дээр газардсан НАСА-ын анхны хөлөг болж байна.

Уг сансрын хөлөг 2016 оны есдүгээр сард задгай сансарт гарсан бөгөөд тус гариг дээр 2023 оны есдүгээр сар хүртэл судалгааны ажил хийх юм. Энэ хугацаанд гаригийн газрын гадаргаас дээж авах боломжтой байршлыг хайх гэнэ. Хөлөг энэ Пүрэв гарагт гаригийг тойрон найман км-ын аялал хийж газрын гадарга, орбитын ерөнхий баримжааг гаргах юм байна.

Бенну гаригаас авсан дээж жижиг гарагуудыг судлах төдийгүй том гариг хэрхэн бий болдог талаар олж нээхэд туслах гэнэ.

OSIRIS-REx нь иж бүрэн камер, 3D газрын зураг гаргах лазер алтиметр, цаг агаарын температур, газрын баялаг, рентген туяа хэмжих спесктометртэй хөлөг юм.

Судлаачид Бенну гаригийг 1999 онд илрүүлсэн бөгөөд үүний орбит манай дэлхийтэй давхацдаг учир зургаан жил тутам дэлхийтэй ойртож байгаа гэнэ. Жижиг гаригууд хөдөлгөөнөө хурдан өөрчилдөг ч Бенну нь 200 метр диаметртэй бөгөөд 4.3 цагт ганц удаа аажуухан хөдөлдөг байна.

Мөн тус гариг нь нүүрстөрөгчөөр баялаг бөгөөд амьдралд хэрэгтэй органик молекул, металл, цагаан алт цаашлаад ус ч байх боломжтой гэнэ. Бенну 2135 онд дэлхий болон сартай маш ойрхон ирэх бөгөөд уг гаригийг судалснаар жижиг гаригуудыг дэлхийгээс холдуулах арга олох боломжтой гэнэ.

Үүнээс гадна гаригийн устөрөгч, хүчилтөрөгчийг нээж чадвал ирээдүйд дэлхийн нүүрсний станц болгон ашиглах боломжтой гэдгийг НАСА-ын эрдэмтэд онцолжээ.

Эх сурвалж: CNN, Space