Аполло 11 хөлөг саран дээр газардсаны 50 жилийн ойд зориулж бүтээсэн НАСА-ийн Орион сансрын хөлөг ирэх оны зургадугаар сард сарыг зориход бэлэн болжээ. Энэхүү хөлөг сансрын нисгэгчгүй хөөрөх бөгөөд сансрын нислэгийн шинэ системээр удирдуулах юм.
Хөлөг сарыг зургаан хоног тойрч задгай сансарт нийт 21 хоног аяласны дараа дэлхий рүү эргэж ирнэ. Харин 2024 онд уг хөлгийг хоёр сансрын нисгэгчтэйгээр зургаан хоногийн хугацаатай сарны гадарга руу илгээх юм.
Орион хөлөг 2014 онд туршилтийн нислэгээ үйлдсэн ба дөрвөн цагийн турш дэлхийг хоёр удаа тойрсон байна.
Эх сурвалж: Tech crunch, Spacenews