НАСА нарны титэм, салхийг судлахаар ирэх Бямба гарагт “Паркерын нарны хайгуулч” гэх хөлөг илгээх  гэнэ. Нарны салхины тухай онолыг олж нээсэн Чикагогийн их сургуулийн физикч, доктор Южин Паркерын нэрээр нэрлэсэн уг хөлөг цагт 69.2 мянга орчим километр хурдалдаг байна.

Үүнээс гадна сая хэмийн халуунд тэсвэртэй бөгөөд дэлхийгээс 14.4 сая орчим километр зам туулж нарны гадаргаас 643 мянга орчим километрийн зайд ойртох гэнэ. Ингэснээр долоон жилийн судалгааныхаа явцад нарыг долоон удаан тойрох юм байна.

Нарны титмийн ойролцоох температурыг хэмжихэд маш хүндрэлтэй гэдгийг Жонс Хопкинсийн их сургуулийн Хэрэглээний физикийн лабораторийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Жоффри Браун хэлсэн юм.

Тэрээр, “Хөлөг нарны титмийн олон сая градусын халуунд судалгаа хийнэ. Үүний тулд хөлөгт халуунаас хамгаалах бүрхэвч хийсэн бөгөөд энэ нь хөлөгт сүүдэр үүсгэх юм. Хөлөг наранд хамгийн ойрхон очиход бүрхэвчийн гадар хэсэгт 1371 хэмийн халуун болно. Энэхүү туршилтаар 5537 хэмтэй байдаг нарны титэм яагаад нарны гадаргаас  илүү халуун байдгийг тогтоох юм” гэв.

Паркерын нарны хайгуулч” хөлөг наранд хамгийн ойрхон очихоороо НАСА-гийн хамгийн сонирхолтой туршилт болж байгаа гэнэ.

Энэ талаар сансар судлалын физикт Хакем Одусей, “Уг туршилтаар одод гарагуудыг хэрхэн тойрдог талаар ойлголт авах ач тустай. Үүнээс үүдэн сансар судлалын шинэ технологи бий болж ч магадгүй” гэв.

Эх сурвалж: ABC news, Cnet