NBA-гийн “Сакраменто Кингз”-ийн довтлогч Жабари Паркер олон хүн цугласан газар талбайн теннис тоглож байгаад “баригджээ”.Тэрбээр өөрийгөө коронавирусийн халдвартай гэдгийг мэдэж байсан хэрнээ амны хаалт зүүлгүйгээр олон хүнтэй харилцаж, найз нарынхаа хамтаар теннис тогложээ. Мөн 25 настай сагсанбөмбөгчийг хотын төвийн ресторанаар үйлчлүүлсэн гэх мэдээлэл таржээ.

Хэдэн хоногийн өмнө Жабари Паркер хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа халдвар тээж буйгаа мэдэж буй учир өөрийгөө тусгаарласан гэж мэдэгдэж байсан юм.

Өнгөрсөн баасан гаригт NBA-гийн зүгээс 302 тамирчинд хийсэн шинжилгээгээр 16 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай зарласан.

Р.Гэгээ