Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ын коммиссар асан Дэвид Стерн шинэ жилийн өдөр 77 насандаа таалал төгслөө. 

Тэрээр NBA-ыг хамгийн удаан буюу 30 жил тэргүүлсэн бөгөөд энэ сарын 12-нд цус харваж хагалгаанд орсон юм. 

Стерн 1984 оны хоёрдугаар сарын нэгэнд NBA-ын дөрөв дэх коммиссар болж лигийг таван тэрбум долларын хөрөнгөтэй салбар болгосон ба 2014 онд албаа орхижээ.

Тэрээр 1970-аад онд тамирчдыг хар тамхины тестэд хамруулах, цалинг нь нэмэх, хувцасны загварыг өөрчлөх зэрэг чухал ажлуудыг хийсэн байна. 

Мөн NBA-ын лигийн 200 гаруй улсад 40 гаруй хэл дээр дамжуулах ажилд голлох үүргийг гүйцэтгэжээ. Улмаар Мэжик Жордан, Майкл Жордан, Кобе Брайант, Леброн Жеймс зэрэг сагсан бөмбөгийн супер одод төрөн гарсан юм. 

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн лиг, NBA хөгжлийн лиг, Жи лигуудыг байгуулсан байна. 

Эх сурвалж: The guardian, CNN