Бэлэн бус торгуультай холбоотой материалыг 150 иргэн өгч, 300 гаруй иргэдэд мэдээлэл, лавлагаа өгч,  Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр 553 иргэнд сургалт орж, 497 иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт өгч, 117 иргэн хаяж гээгдүүлсэн, хугацаа дууссан үнэмлэхийн материал өгчээ.

Мөн 32 тээврийн хэрэгсэлд явуулын оношлогоо хийж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн талаар 56 иргэнд зөвлөгөө өгсөн байна.

Сонирхуулбал, замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр машины цонхоор тамхины иш, ундааны сав зэргийг хаях, машин барих үедээ утсаар ярих, сошиалд орох, явган зорчигч чихэвч зүүх, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд орох, утсаар ярих болон ном сонин уншсан тохиолдолд торгуулах юм.