Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унаж байгаа нь нүүрсний хэрэглээг хязгаарлах магадлалтай байна. Ингэснээр дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байгаа гэнэ.

Америкийн WTI маркийн газрын тосны үнэ баррель нь 0.3 хувиар буурч 63.93 долларт хүрсэн байна. Харин өргөн хэрэглээний Брент газрын тос мөн хувиар буурч баррель нь 72.96 доллар болжээ.

Ажиглагчид үүнийг Америкийн Иранд тавьсан хориг хэрэгжиж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Мөн Энэтхэг, Индонез зэрэг орны вальютийн ханшийн уналт, Америк, Хятадын худалдааны дайн зэрэг нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа гэнэ.

Америк Ираны цөмийн гэрээнээс гарснаас хойш тус улсад эдийн засгийн хориг тавьсан ба бусад улс орнуудыг Ирантай газрын тосны худалдаа хийхийг хориглосон билээ. Гэвч Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Итали, Грек, Тайван, Турк улсуудыг 180 хоногийн хугацаатай Ираны газрын тосыг импортлохыг зөвшөөрчээ. Иймээс Ираны газрын тосны гарц буурах хэдий ч дэлхийн зах зээлд хувь нэмрээ оруулсаар байх юм.

Мөн Орос, Америк, Саудын Араб гэх томоохон газрын тос үйлдвэрлэгчдийн газрын тосны гарц нэмэгдэж байгаа ба өнгөрсөн сард гэхэд өдөрт 33 сая баррель нефт үйлвэрлэсэн байна. Ингэснээр тэд дэлхийн 100 сая баррель нефтийг хэрэглээний гуравны нэгийг дангаараа хангах чадалтай гэдгээ харуулсан ба цаашид Ираны газрын тосны импорт бүрэн зогссон ч нефтийн нөөц хангалттай байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters, CNBC