Венесуэлд нефтийн үйлдвэрлэл болон Ираны экспорт буурснаас үүдэн түүхий нефтийн үнэ 2019 он гэхэд баррель нь 100 долларт хүрнэ гэж Bank of America мэдээллээ.

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цөмийн гэрээнээс гарснаас болж түүхий нефтийн үнэ баррель нь 77 долларт хүрээд байгаа юм. Энэ нь 2018 оны эхний хагаст байсан үнээс 15 хувиар өссөн, өнгөрсөн сараас найман хувиар өссөн үзүүлэлт юм.

Иран нь нефтийн экспортоороо дэлхийд дөрөвт ордог бөгөөд Трамп Ираны гэрээнээс гарснаар тус улсад оногдуулах Америкийн эдийн засгийн хориг арга хэмжээнүүд дахин үргэлжлэх болсон. Улмаар 3-6 сарын дотор Иран ам.доллараар гүйлгээ хийх эрхгүй болж, эдийн засаг нь улам доройтон, нефтийн экспорт нь тасалдах юм.

Гэвч Ираны цөмийн гэрээний хугацаа энэ оны сүүлээр дуусах юм байна. Иймд Орос болон Нефть экспортлогч орнуудын байгууллага Ирантай үргэлжлүүлэн хамтарч ажиллан нефтийн үнэ буурахаас сэргийлнэ гэж шинжээчид үзсэн байна.

Мөн шинжээчид дэлхийн эдийн засаг тогтвортой өсөж, нефтийн эрэлтийг ихэсгэж байна гэлээ.

Эх сурвалж: CNN