ХУД-гийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн 1-11, 16-р байр орчмын 150 метр автозамын засварын ажил 80 хувьтай байна. Эдгээр барилгын ойролцоох зам талбай усархаг бороо орсны дараа явган хүн явахад хүндрэлтэй нөхцөл үүсдэг юм.

Иймд хотын дарга С.Амарсайхан наймдугаар сарын 14-нд тухайн газарт ажиллаж, барилгын ажлыг гүйцэтгэж буй Фүжи девелопмент ХХК, Фүжи констракшн ХХК, Алианс Тек ХХК компанид тухайн орчмын замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газрыг хэрэгжилтэд нь хяналт тавихыг үүрэг болгосон байна.

Нэхмэлийн 12 байрыг шинэчлэх ажил хийж байгаа ба одоогоор тавдугаар байрыг буулган ашиглалтад өгч 240 айл орсон юм.

Дараагийн төсөл болох Нэхмэлийн зургадугаар байрны барилга угсралтын ажил 70 хувьтай байгаа ба 10-р байрны суурь, 1, 2-р байрыг буулгах ажил хийгдээд байна. Төслийн хоёрдугаар ээлжид Нэхмэлийн шарын нийт 90 айлыг дээрх байранд оруулахаар төлөвлөжээ.