Непалын засгийн газар PUBG тоглоомыг хориглолоо. Учир нь уг тоглоом өсвөр үеийнхэн болон бага насны хүүхдүүдийг донтуулж сэтгэцэд нь нөлөөлж байна гэж үзжээ. Эцэг эхчүүд PUBG тоглоом хүүхдүүдийнх нь сурлага, зан аашинд нь сөргөөр нөлөөлж байна гэж цагдаагийн газарт гомдол ирүүлсэн бөгөөд сэтгэл зүйчид ч үүнтэй санал нэгджээ.

Үүний улмаас тус улсын шүүх уг тоглоомыг хориглох шийдвэр гаргасан бөгөөд хориг хэрэгжиж эхэлснээр тус тоглоомыг тоглосон хүмүүсийг баривчлах гэнэ.

Хятадын Tencent компаний бүтээсэн PUBG тоглоомоос болж Энэтхэгт хоёр хүүхэд амиа хорлосон хэрэг гарсан бөгөөд өнгөрсөн сард тус улсад уг тоглоомыг хориглосон юм. Мөн 2017 онд ​PUBG, Fortnite зэрэг тоглоомуудыг Хятадад хоригложээ.

Эх сурвалж: Comicbook, Techsport