Нидерландын Утречт хотын трамвайд зэвсэгт халдлага гарч гурван хүн амиа алдаж таван хүн шархадсан байна.

Цагдаа нар уг хэргийг 37 настай, Туркийн иргэн Гокмен Тэнис гэгч үйлдсэн гэж үзэн баривчилсан бөгөөд түүний халдлага үйлдсэн шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ. Мөн өөр нэг сэжигтэнг саатуулсан бөгөөд түүнийг халдлагад ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна.

Нийтийн прокурорын газар уг халдлагыг террорист ажиллагаа гэж үзэж байгаа юм. Уг халдлагын дараа Утречт хотоос 60 кмт орших Роттердам хот лалын сүм, нийтийн тээврийн буудлуудын хамгаалалтыг сайжруулаад байна.

Туркийн гадаад хэргийн яам уг халдлагад амь үрэгдсэн иргэдийн ар гэр болон Нидерландын засгийн газарт эмгэнэл илэрхийлсэн ба гэмт хэрэгтнийг хэн байхаас үл хамааран зохих шийтгэлийг оноохыг хүсчээ.

Нидерланд улсад сүүлийн жилүүдэд террорист халдлага болоогүй ч өнгөрсөн есдүгээр сард Амстердам хотын төвийн гал тэрэгний буудал дээр Афганистаны иргэн Америкийн хоёр жуулчныг хутгалсан байна. Цагдаа нар тус этгээдийг террорист үйл ажиллагаа үйлдэхээр завдсан байх магадлалтай гэж үзжээ.

Эх сурвалж: CNN, BBC