Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх  шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар бэлтгэж байгаа гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ. 

Засгийн газраас 2020 онд Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувьд хүргэхээр шийдвэрлэсэн юм. Ингэснээр байгууллага 13.5 хувь, ажилтан 12.5 хувийн шимтгэл төлнө.

Уг шийдвэрийг эсэргүүцэн энэ сарын 15-нд Үйлдвэрчний эвлэлээс Сангийн яам, ХНХЯ-ны гадна талбайд жагссан юм. Үүнээс гадна иргэд цахим орчинд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байна.

Сануулбал, өнгөрсөн онд нийгмийн даатгалын шимтгэл 23 хувь байсан бол энэ онд 24 хувь болгон нэмэгдүүлсэн юм.