Дэлхийн кино сонирхогчид Мулан киноны эсрэг бойкот зарлалаа. Уг бойкотыг твиттерт 21 мянган хүн #BoycottMulan гэсэн hashtag-ыг хэрэглэж  дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь тус киноны жүжигчин Лю Ифей Хонг Конгийн жагсаалыг эсэргүүцсэн утгатай зургийг Вейбо хуудсандаа нийтэлсэн байна. 

Уг зурагт “Би Хонг Конгийн цагдаа нарыг дэмжиж байна. Хонг Конгчуудын хувьд ичмээр хэрэг юм” гэж бичсэн байжээ. Энэ тухай өнгөрсөн Мягмар гарагт Хонг Конгийн нисэх буудалд болсон үймээний үеэр жагсагчдад баригдсан Хятадын Глобал таймс сонины сэтгүүлч Фу Гуахао хэлсэн байна. 

Хятад гаралтай, Америкийн иргэншилтэй Лю Ифей Диснейн Мулан хүүхэлдэйн киноны уран сайхны киноны хувилбарт гол дүр бүтээж байгаа ба тус кино ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх юм. 

Өмнөд Солонгосын иргэд “Лю Ифей Америкийн иргэн болж эрх чөлөөтэй амьдарч байхад Хонг Конгийн иргэд зовж байна. Түүний тоглосон киног хэзээ ч үзэхгүй” гэжээ. 

Харин Дисней кино компани энэ талаар хариу өгөөгүй байна. Лю Ифей 2003 онд Дээдсийн гэр бүлийн түүх кинонд тоглосноор карьераа эхэлсэн ба 2011 онд Хятадын сүнсний түүх кинонд тоглож нэр алдар нь өссөн юм. Мөн тэрээр Өмнөд Солонгосын жүжигчин Сон Сэн Хёнтой үерхэж байсан билээ. 

Эх сурвалж: The guardian, SCMP