Фэйсбүүк, Инстаграм, Снапчат зэрэг нийгмийн сүлжээний хэрэглээ нь ганцаардал, сэтгэл гутралын шалтгаан болдог гэдгийг Пеннсилванягийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Судалгаанд 143 оюутан оролцсон бөгөөд тэднийг нийгмийн сүлжээг хэвийн байдлаар хэрэглэдэг, өдөрт 10 хүртэлх минут хэрэглэдэг гэж хоёр бүлэгт хуваасан байна.

Гэтэл 21 хоногийн дараа нийгмийн сүлжээний хэрэглээгээ хязгаарласан оюутнуудын сэтгэл гутрал, айдас, ганцаардал зэрэг сэтгэцийн долоон төлөв байдал мэдэгдэхүйц багассан байжээ.

Энэ талаар судалгаанд оролцогч хэлэхдээ, “Өөрийнхөө амьдралыг бусадтай харьцуулахгүй байснаар өөрийгөө эерэгээр харж эхэлсэн” гэсэн байна.

Иймээс судлаачдын зүгээс 18-22 насныхан нийгмийн сүлжээний хэрэглээгээ бүрэн зогсоох эсвэл багасгахыг зөвлөж байгаа юм.

Эх сурвалж: CNBC, Science daily