Инстаграммын ивээн тэтгэсэн зурагны дундаж үнэ 2014 оноос 1500 доллараар нэмэгдэж 1642 долларт хүрсэн гэдгийг Изеа маркетингийн компани мэдээллээ. Учир нь брэндүүд нийгмийн сүлжээний пост, видео, стори, блогийг ивээн тэтгэх нь ихэссэн байна. 

Судалгаанд 2014-2019 онд фэйсбүүк, YouTube, инстаграммд тавигдсан ивээн тэтгэсэн контентуудыг ашиглажээ. Ингэхэд инстаграммын зурагны ивээн тэтгэгчийн хөлс 2018-2019 онд 44 хувиар нэмэгдсэн байна. 

Мөн YouTube-ын видеоны төлбөр 6280 доллараар нэмэгдэж 6700 долларт хүрчээ. Харин фэйсбүүкийн постны ивээн тэтгэгчийн хөлс 2014 онд найман доллар байсан бол энэ онд 395 доллар болсон байна. 

Энэ оны эхээр Өрсөлдөөн, маркетингийн хяналтын газар нийгмийн сүлжээний одууд бүтээгдэхүүнийг сурталчилгаа гэж тодорхойлоогүй тохиолдолд хэрэглэгчийн хуулийг зөрчсөн гэж үзнэ гэдгээ анхааруулсан юм. Улмаар YouTube-ын од Зое Сугг, дуучин Рита Ора, загвар өмсөгч Роси Хантингон-Уайтли зэрэг 16 алдартан сурталчилгааны постоо өөрчилсөн байна. 

Эх сурвалж: BBC