Завхан- Улаанбаатар чиглэлийн автобусанд нэг ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэн СХД-ийн эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ. 

Тус тарвагыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.

Улсын хэмжээнд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу НМХГ, ОБЕГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Байгаль орчны газар хамтран сарын 15-аас хяналт шалгалтыг зохион байгуулж эхэлсэн ба 10 сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ. 

Сануулбал, манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой ба тарваган тахлаар өвдсөн тохиолдолд толгой өвдөх, өндөр халуурах, булчирхай томрох, цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Он гарсаар тарваган тахлын долоон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ба хоёр нь Улаанбаатараас илэрсэн юм.