Шинэ хотын даргыг өнгөрсөн Баасан гарагт сонгох байсан ч МАН бүлэг нэр дэвшигч С.Амарсайханд санал нэгдээгүйн улмаас НИТХ-ын хурлыг өнөөдрийн 09:00 цагт болгон хойшлуулсан юм.

Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэр яригдаж байгаа бөгөөд МАН-ын удирдах зөвлөлөөс С.Амарсайхан олонхын санал аваад байгаа юм. Үүнийг НИТХ-ын 45 гишүүний саналаар эцэслэн батлах хуультай.

Гэвч өнөөдрийн хуралд АН бүлгийн гишүүд ирсэн ч, Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж байна гэх шалтгаанаар олонх бүлэг ирцээ бүрдүүлээгүйн улмаас хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Ямартай ч хотын дарга асан С.Батболд өргөдлөө өгөөд 20 гаруй хонож байгаа ч шинэ Хотын даргын асуудал ийнхүү эрх баригч намын дотоод үл ойлголцлоос үүдэн гацаж, нийслэлчүүд шинэ оноо удирдлагагүй угтахаар болу байна.