ҮСХ-ны мэдээлснээр дундаж цалин баруун бүсэд 780.8 мянган төгрөг, зүүн бүсэд 883.9 мянган төгрөг, хангайн бүсэд 978.0 мянган төгрөг, төвийн бүсэд нэг сая төгрөг байна.

Харин Улаанбаатарт 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.4 мянган төгрөгөөр их байгаа юм. Тодруулбал, уул уурхай, олборлолтын салбарт цалин хамгийн их буюу 2.6 сая төгрөг байгаа бол зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарынх бага буюу 724.5 мянган төгрөг байна.

Мөн ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтны цалин 615.3 мянган төгрөг байгаа юм. Ингээд наймдугаар сарын дундаж цалингийн статистик мэдээг сонирхуулъя. 

Байгууллагын ажилтны тоо ба цалин: 

  • 1-9 ажилтантай байгууллагын сарын дундаж цалин 714.3 мянган төгрөг, 
  • 10-49 ажилтантай байгууллага 911.8 мянган төгрөг, 
  • 50-99 ажилтантай байгууллага нэг сая төгрөг, 
  • 100-199 ажилтантай байгууллага 1.2 сая төгрөг, 
  • 200 ба түүнээс дээш ажилтантай байгууллага 1.7 сая төгрөгийн цалинтай байна.

Цалингийн хэмжээ ба ажиллагчид: 

  • Нийт ажилтнуудын 10.0 хувь нь 320000 төгрөг, 
  • 13.2 хувь нь 320001-500000 төгрөг, 
  • 30.9 хувь нь 500001-900000 төгрөг, 
  • 22.0 хувь нь 900001-1300000 төгрөг, 
  • 6.2 хувь нь 1300001-1500000 төгрөг, 
  • 17.7 хувь нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Сануулбал, өнгөрсөн оны наймдугаар сард дундаж цалин нэг сая 25 мянган төгрөг байсан юм.