Засгийн газраас энэ оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, нээлттэй хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд төрийн үйлчилгээний ил тод байлгах, цахим үйлчилгээг хөгжүүлэх, хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах үүрэг бүхий Цахим бодлогын зөвлөлийг байгуулжээ.

Уг зөвлөл нь нийслэлийн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, технологид суурилсан хотын цахим засаглалыг нэгдсэн бодлогоор хангаж ажиллах гэнэ.

Цахим бодлогын зөвлөлийг НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь төр, хувийн хэвшлийн төлөөлөлийг хамруулжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оноос нийслэлийг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх суурь баазыг ханган ажилласан бөгөөд нутгийн захиргааны байгууллагын 47 үйлчилгээг цахимжуулсан юм. Мөн энэ оноос цахим шилжилттэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлээр болсон байна.