Хотын даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оноос эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо. Учир нь хар шороо нь маш удаан хугацаанд нөхөгддөг байна. 

Хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулан 1998 оноос СХД болон Налайх дүүргээс жил бүр 3000-4000 м3 хар шороог олборлож ирсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд Улаанбаатарын хөрсний 13.6 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрсэн бол нийт эвдэгдсэн талбайн 70.1 хувь нь хүчтэй доройтож цөлжсөн байна.

Тиймээс цэцэрлэгжүүлэлтэд хар шорооны оронд лаг болон бусад органик гаралтай бордоог ашиглахаар болжээ.