Жил бүрийн тавдугаар 15-наас хэрэглэгчийн дулааны шугам сүлжээг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг юм.

Гэвч цаг агаар хүйтэрч, цас орсонтой холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлт ирсэн тул Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг маргааш хүртэл сунгалаа.

Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай холбоотойгоор энэ оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа мөн хойшилж маргаашаас эхлэх юм.

Түүнчлэн цаашид ч хэрэглэгчид засварт зогссоноос бусад үед дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй байгаа гэдгийг мэдэгдлээ.

Энэ онд нягтын туршилт хийж засварт орох шугам тоноглолын хуваарь: