Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд иргэдийн спортын их наадам, спортын таван төрөлт тэмцээнийг гурван үе шаттай 19-23-нд зохион байгуулна. Энэ дагуу амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээн болох юм. 

Гүйлт, дугуйн парад болон дугуйн тэмцээнийг энэ сарын 19-нд 09:00-15:00 цагт Дүнжингарав худалдааны төвийн урд талын автозам дээр зохион байгуулна. Иймд оролцох хүсэлтэй иргэдийг нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороонд бүртгэх юм.

Харин шатрын тэмцээнийг энэ сарын 20-21-нд 09:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулна. Тэмцээнд оролцогчдыг Зууны шатар шатрын клубын байранд бүртгэнэ.

Нийслэлийн иргэдийн спортын наймдугаар их наадмын шигшээ тэмцээн спортын найман төрлөөр энэ сарын 21-23-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. 

ХӨТӨЛБӨР

10 сарын 19-нд                                                                          

10:00 – 10:30          Нийтийн гүйлт, дугуйн марафон болон дугуйн уралдааны нээлтийн

                                 арга хэмжээ

                         /”Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замын зүүн хэсэгт/

Нийтийн гүйлт

10:30:10:35             Гараа 5000м /15-18 нас, 55-аас дээш нас/

10:35-10:40             Гараа 10000м /19-34 нас, 35-54 нас, 55-аас дээш нас/

13:00-14:00             Хаалтын ажиллагаа

Дугуйн уралдаан /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/

11:00-13:00             Уралдааны дугуйн уралдаан /15-16 нас, 17-18 нас, бага нас, 19-өөс

дээш нас/

15:00-16:00             Ердийн уулын дугуйн уралдаан /11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-

18 нас, 19-35 нас/

18:00-18:30         Хаалтын ажиллагаа

 

10 сарын 20-нд             

Шатрын тэмцээн /Монголын худалдаа аж үйлврэлийн хурлын танхимд/

09:00-12:00             Өсвөрийн насны тэмцээн /8-12 нас/

                                 Сонирхогчдын дундах тэмцээн /2000 хүртэлх/

                                 Оюутан, залуучуудын тэмцээн /18-21 нас/

                                 Өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээн /Дотоод чансаа 2100-с дээш/

12:00-12:30             Тэмцээний нээлтийн арга хэмжээ

12:40-17:00             Тус тэмцээний үргэлжилнэ.

 

10 сарын 21-нд

09:00-15:00             Шатрын тэмцээний шигшээ тоглолтууд

15:00-16:00             Хаалтын ажиллагаа

 

Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадам /“Буянт –Ухаа” спортын ордон/

10 сарын 21-нд

09:00-11:50             Шигшээ тэмцээний урьдчилсан тоглолтууд

12:00-13:00             Иргэдийн спортын VIII наадмын нээлтийн арга хэмжээ

13:00-17:00             Хагас шигшээ тоглолтууд

10 сарын 22-23-нд

10:00-14:00             Финалын тоглолтууд

15:00-16:00             Хаалтын ажиллагаа