ЧД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зоос гоёл ХХК-ийн урд байрладаг 1997 онд ашиглалтад орсон Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг хувьчлахаар боллоо.

Хувьчлах дуудлага худалдаа энэ сарын 28-ны 11:00 цагт Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байрны Иргэний танхимд болно.

Тус барилга нь төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар юм. 

Мөн тэнхлэгээрээ 10461.5 м2, ашигтай талбай нь  5808.1 м2, зоорийн давхартаа 17 машины гражтай, 1496 м2 эзэмшил газартай байна.

Барилгын дуудлага худалдааны анхны үнэ  24.100.000.000 төгрөг байх ба дэнчингийн хэмжээ 2.410.000.000 төгрөг байх юм.