НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн орлогыг 928.3 тэрбум төгрөг байхаар тооцож, төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэх тогтоол баталлаа. Мөн Авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тухай тогтоол гаргасан байна. 

Улаанбаатарын 830 гаруй километр замаар зорчсон төлбөрөөр эвдрэл, гэмтлийг гүйцэд засах боломжгүй байгаа тул Хотын дарга төлбөрийг нэмэгдүүлэх санал ирүүлсэн юм. Гэхдээ хэчнээн төгрөгөөр нэмэгдүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. 

Үүнээс гадна 2020 онд нийслэлийн өмчөөс нэг хуулийн этгээд, долоон барилга байгууламжийг хувьчлахыг дэмжиж, төсөвт төвлөрүүлэх орлогыг 68.3 тэрбум төгрөг байхаар баталжээ. 

Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувийг хот байгуулалт, дэд бүтэц, 30 хувийг авто зам, 12 хувийг нийгмийн салбарт зарцуулах юм.