ЧД-ийн хэмжээнд 51 ялтан нийтэд тустай ажил хийх ял эдлэж байгаа ба энэ оны эхний найман сарын байдлаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн 11 хэрэгтэнд хорих ял оноосон байна.

Тус дүүргийн харьяа нийтэд тустай ажил хийх ялтнууд нь дүүргийн Тохижилт үйлчилгээ компаний харьяа газрууд, Замын цагдаагийн хэлтэс, Автобус-1, Автобус-3  компанид гэрээний дагуу ажиллаж ялаа эдэлж байгаа ба гудамж замын хашлага, хайс цэвэрлэх, тохижилт үйлчилгээний ажил хийх, ачаа ачих, буулгах зэрэг бүх төрлийн ажил үйлчилгээ хийдэг байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ял гэдэг нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээдийг хуулиар зөвшөөрсөн ажлыг хуульд заасан хугацаа, нөхцлийн дагуу хүнлэг ёсны зарчимд нийцүүлэн, цалин хөлсгүй хийлгэж, түүнийг хорих ангид байлгах бус нийгэмд учруулсан хор уршгаа нийтэд тустай ажил хийж арилган, засарч хүмүүжих боломж олгохыг хэлнэ.