Нийслэлийн онцгой комисс коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор энэ сарын 27-ноос гуравдугаар сарын гурваныг хүртэл нийтийн тээврийг тусгай хуваарийн дагуу явуулахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Налайх, Шаргаморьт зэрэг хот орчмын  автобус ажил эхлэх, тарах цаг буюу 06:00-10:00, 17:00-21:00 цагт бусад хот доторх автобус  цөөн тоогоор хэвийн цагийн хуваараар үйлчилнэ. 

Мөн баар, цэнгээний газар, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг дуустал зогсоолоо. Харин ресторан, кафены үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллуулахаар болсон байна.

Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, хотод тусгай үүрэг гүйцэтгэх албан томилолттой гэсэн гурван шалтгаантай иргэдийг хот, хооронд зорчихыг зөвшөөрөх юм.