Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 19 ААН, байгууллагад сар шинийн баярыг тохиолдуулан тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ өнгө үзэмжийг сайжруулан, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийлээ.

Давхардсан тоогоор 826 тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд 2 үе шаттай шалгалт хийхэд 291 зөрчил илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилан үзвэл:

  1. Чиглэлийн хаяг нийт таван зөрчил илэрсэн ба хажуу хаяг нэг, хойд хаяг дөрөв
  2. Тээврийн хэрэгслийн гадна цэвэрлэгээ муу 108
  3. Дотор цэвэрлэгээ муу 60
  4. Өнгө үзэмж муу долоо
  5. Суудлын бүрээс дутуу гурав
  6. Суудлын бүрээс угаагаагүй гурав байжээ.

Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг ААН-д 250 нэгжтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ тооцож, нэг ААН-д Автотээврийн хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Харин бусад ААН-д илэрсэн зөрчлийг арилгуулан үйлчилгээнд ажиллах талаар үүрэг даалгавар өгчээ.

Сонирхуулбал, нийслэлийн хэмжээнд 88 чиглэлд 950 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, үйлчилгээний талаар мэдээллийг 7004-4040 утаснаас авах боломжтой.