Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 40 хүртэлх сая доллар хөрөнгө оруулахаар тусгасан ба үүний 28 сая доллар нь зээл, 12 сая доллар нь буцалтгүй тусламж байх гэнэ.

Урьдчилсан ТЭЗҮ-г Мотт Макдоналд компани боловсруулсан бөгөөд 40 орчим сая долларын санхүүжилтээр 200 автобус, дагалдах тоног төхөөрөмж бүхий парк худалдан авалт хийх боломжтой гэж тусгажээ.

Мөн нийтийн тээврийн салбарт ухаалаг менежмент, зам, зогсоол оновчтой болгох зэрэг багц асуудлыг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөллүүд дурдлаа.

Энэ хүрээнд Европын сэргээн босголтын банкнаас автобусны маршрут, үйлчилгээний практикт үнэлгээ өгөх, Засгийн газрын нийтийн тээврийн санхүүжүүлэх хөтөлбөрт анализ хийх, автобусны зориулалттай хотын сан хөмрөгийн боловсруулах зэрэг судалгаанд зориулан 100 мянга орчим еврогийн хөрөнгө гаргасан байна.

Үүнээс гадна тус банкны зүгээс төслийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто зогсоолын салбарт дээд түвшний үнэлгээ хийх, уг салбарыг богино, дунд хугацаанд сайжруулах замын зураглал гаргах, шаардлагатай институцийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх сонирхлоо илэрхийлжээ.

Тус саналыг манай талаас хүлээн авбал Улаанбаатар хот даяар аажмаар хуулбарлаж болох Гудамжны зогсоолын анхны төслийг бэлтгэхэд тусалж, санхүүжүүлэх гэнэ.

Зураг: НЗДТГ