Реппер Никки Минаж хөгжмийн ертөнцийг орхиж гэр бүлдээ анхаарах болсноо твиттерээр дамжуулан мэдэгдлээ. Энэ жил 36 настай тэрээр хөгжмийн карьераа бүрмөсөн орхиж байгаа эсэх нь тодорхойгүй юм. 

Минаж 10 гаруй жил уран бүтээл хийхдээ Грэмми шагналд 10 удаа нэр дэвшиж MTV видео авардсаас таван шагнал хүртсэн байна. Мөн 2017 онд хамгийн олон удаа Биллбоардын Хот 100 дуунд багтсан эмэгтэй уран бүтээлчээр Геннисийн номонд бичигджээ. 

Никки Минаж энэ жил Америкийн дуу бичлэгийн холбооноос 100 сая цомог, дуу борлуулсан анхны эмэгтэй репперийн гэрчилгээ гардан авсан юм. 

Тэрээр 2010 онд анхны цомог болох Pink Friday-ээ гаргасан нь борлуулалтаараа тэргүүлсэн хоёр дахь цомог Pink Friday: Roman Reloaded нь мөн тэргүүлжээ. 

Эх сурвалж: The guardian, CNN