Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт–Ухаа 21-р гудамж хүртэлх замыг өнөөдрөөс 26-ийг хүртэл хэсэгчлэн хаалаа. 

Эхний ээлжид Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохионоос хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх нэг км авто замд засварын ажил хийх юм. Иймд тус чиглэлд зорчих тохиолдолд бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас анхааруулж байна. 

Дашрамд дурдахад, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлт замыг өнгөрсөн сарын 28-аас хааж засварын ажил хийсэн бөгөөд өнөөдөр нээх юм.

Мөн энэ сарын 23-ны 06:00 цагаас 24-ний 00:00 цаг хүртэл цахилгааны утас солихтой холбоотойгоор Нарантуул худалдааны төвийн хойд талын авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.