Америкийн нислэгийн компаниудын худалдааны нууцыг хулгайлах гэж оролдсон Хятадын тагнуулыг Америк руу аваачиж шалгах гэнэ.

Хятадын аюулгүй байдлын яамны салбар хариуцсан дэд дарга Янжун Шу гэгчийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Бельгийн цагдаа нар баривчилсан бөгөөд Мягмар гарагт Америкийн засгийн газарт шилжүүлсэн юм.

Шу нь 2013 оны 12-р сараас өнгөрсөн дөрөвдүгээр сарын хооронд Америкийн гурван нислэгийн компаний мэргэжилтнүүдийг Хятадад урьж санал солилцох нэрийдлээр бүтээгдэхүүний гол материал, үйлвэрлэлийн технологи зэргийг судалжээ. Ингэхдээ мэргэжилтнүүдийн замын зардал, байрлах газар, тэтгэмж зэргийг төлсөн байна.

Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард GE авиа компаний ажилтнаас нууц мэдээлэл авсан бөгөөд хожим түүнтэй Европт уулзаж нэмэлт мэдээлэл авахыг хүсжээ.

GE авиа компани нь нислэгийн болон цэргийн зориулалттай онгоц үйлдвэрлэдэг Америкийн тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг юм.

Шугийн анхны шүүх хурал Лхагва гарагт Охайо хотын шүүх танхимд болсон бөгөөд тэрээр 25 хүртэлх жилийн ял сонсож магадгүй байна.

Эх сурвалж: CNN, The Guardian