Чингис хаан олон улсын нисэх буудлаар гуравдугаар сарын 31-ний байдлаар 296828 зорчигч үйлчлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд эхний улирлын байдлаар олон улсад 205872, орон нутагт 90956 зорчигч үйлчлүүлжээ.

Мөн эхний улирлын байдлаар Чингис хаан нисэх буудалд олон улсын 1867, орон нутгийн 1156 нислэг үйлдэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс нислэгийн тоо 4.4 хувиар өссөн байна.  

Өнөөдрийн байдлаар тус нисэх буудалд олон улсын 15, орон нутгийн 11 чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэж байгаа юм.

Сонирхуулбал, МИАТ ТӨХК Азийн чиглэлд зах зээлээ тэлэх, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх зорилгоор Гуанжоу хотын хуваарьт тогтмол нислэг үйлддэг болсон юм. Ийнхүү зуны нислэгийн хугацаанд долоо хоногт хоёр удаа буюу Пүрэв, Ням гаригт уг чиглэлд шууд нислэг үйлдэж байна.