НӨАТ-ын урамшууллын дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тавдугаар сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Энэ удаад дөрөвдүгээр сарын 31 хүртэл худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 18-ны 23:59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой. Энэ сарын тохирлын супер шагнал 80 сая төгрөг байна.

Хоёрдугаар сарын тохирлоос эхлэн хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарвал 30 мянган төгрөг, дөрвөн орон 100 мянган төгрөг, таван орон нэг сая, зургаан орон таван сая, долоон орон 10 сая, найман орон таарвал 50 сая төгрөг хождог болсон юм.

Мөн супер азтан тодроогүй тохиолдолд шагналын сан 25 сая төгрөгөөр нэмэгддэг байсан бол хоёрдугаар сараас эхлэн 10 сая төгрөгөөр нэмэгдэхээр болжээ.