НӨАТ-ын урамшууллын дөрөвдүгээр сарын сугалааны тохирол орон даяар шууд явагдлаа. Тохиролд дөрөвдүгээр сарын 1-30 хүртэлх худалдан авалт хийсэн баримтуудыг хамрагдсан байна.  Энэ удаагийн супер шагналын сан сая төгрөг байсан ба хоёр азтан тодорлоо.

Энэ удаагийн тохирлоор:

  • 30 мянган төгрөгийн азтан 23,659
  • 100 мянган төгрөгийн азтан 2,327
  • 1.0 сая төгрөгийн азтан 230
  • 5.0 сая төгрөгийн азтан 24
  • 10.0 сая төгрөгийн азтан 0
  • 50 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.

Хэрэв сугалааны сүүлийн гурван орон таарвал 30 мянган төгрөг, дөрвөн орон 100 мянган төгрөг, таван орон нэг сая, зургаан орон таван сая, долоон орон 10 сая, найман орон таарвал 50 сая төгрөг хожих юм.