Америкийн Канисиус коллеж, Флоридагийн их сургуулийн хамтарсан судалгаагаар эмэгтэйчүүд хүнээс илүүтэй нохойтой хамт унтвал сайн амардаг гэдгийг тогтоожээ.

Судалгаанд хүн, нохой, мууртай хамт унтдаг Америкийн насанд хүрсэн 962 эмэгтэй оролцсон байна. Тэдний 55 хувь нь нохой, 31 хувь нь муураа өвөртөлж унтдаг бол 57 хувь нь хүнтэй хамт унтдаг байжээ.

Гэтэл эдгээрээс нохойтойгоо хамт унтдаг эмэгтэйчүүд илүү тайван амарч чаддаг нь ажиглагджээ. Учир нь ноход эзэндээ тав тух, аюулгүй байдлыг мэдрүүлдэг байна.

Харин мууртайгаа хамт унтдаг бүсгүйчүүд хүнээс илүү тав тухтай байдаг ч нохойноос тайван байж чаддаггүй гэнэ.

Мөн эмэгтэйчүүд хэн нэгэн хүнтэй биш ганцаараа унтсанаар илүү сайн амардаг байна.

Нохой тэжээдэг эмэгтэйчүүд орой эрт орондоо орж өглөө эрт сэрдэг бол мууранд дурлагчдад энэ нь эсрэгээрээ байдаг гэнэ. Учир нь муур шөнийг цагаар хүн болон нохойноос илүү идэвхтэй байдаг ба энэ нь хүний нойронд саад болдог байна. Харин нохой эзнээ бие засахаар сэрээх хүртлээ тайван унтдаг аж.

Энэ талаар судлаач Кристи Хоффмэн, “Муурнууд үүрийн гурван цагт эзнээ сэрээх тохиолдол бий. Харин энэ үед хүн, нохойны аль аль нь нойрмог байдаг” гэв.

Эх сурвалж: CTV newsWfmynews2