Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төслийн нээлт боллоо. Нээлтэд ХХААХҮЯ-ны удирдлагууд болон Азийн хөгжлийн банк, Японы элчин сайдын яам, зөвлөх байгууллагын төлөөллүүд оролцсон байна.

Төслийн зорилго нь хүнсний ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, хоршоологчдыг дэмжиж, зоорь, өвөл зуны хүлэмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр ногооны импорт, ажилгүйдлийг бууруулах, дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой юм.

Уг төслийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн ХХААХҮЯ-аас 2017-2022 онд Увс аймгийн Улаангом, Төв аймгийн Борнуур, Дархан-Уул аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэрэгжүүлж байна.

Төслийн үр дүнд хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх загвар бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ногоон аж ахуй эрхлэх технологи туршлага нэвтрүүлэх, аж ахуй эрхлэгчдийн  амьжиргааг сайжруулахаар төлөвлөжээ.