Америкийн усан цэргийн нохой сургагч нохойгоо хэрхэн зөв сургах талаар зөвлөжээ. Түүний сургадаг ноход тусгай сургалтын ачаар газар булсан тэсрэх бөмбөг, нуусан хар тамхи илрүүлж өөрөөсөө гурав дахин том биетэй хүнийг унагах, гэмт хэрэгтэн, алга болсон хүүхэд барих чадвар эзэмшсэн байна. Гэхдээ та нохойгоороо тэсрэх бөмбөг олуулахгүй ч анхан шатны чадваруудыг эзэмшүүлж болох юм.

Итгэлцэл бий болгох

Үүний тулд нохойгоо хэдэн өдрийн турш хооллох хэрэгтэй. Өөрт тань итгэддэггүй нохойг сургах гэж хүчилснээс болж ямар нэг аюул учрах эрсдэлтэй юм.

Нохойгоо өдөр бүр самна

Ингэснээр нохой цэвэрхэн байхаас гадна эрүүл мэндийн асуудал байгаа эсэхийг нь шалгах боломжтой юм. Хэрэв нохой тань ой модонд гүйдэг бол чих, сарвуунд нь хачиг наалдсан эсэхийг шалгаарай.

Ижил зүйлээ байнга давтуул

Хэрэв нохойндоо суу команд заах гэж байгаа бол байршил, дууны өнгөө өөрчлөхгүй байх нь зүйтэй. Мөн командыг амжилттай биелүүлснийх нь дараа магтах, амттан өгөх зэргээр урамшуулаарай.

Хүлээ

Нохойгоо команд мэддэг болоход нь яаруулахгүй байх хэрэгтэй. Учир нь нохой бүрийн мэдээлэл хүлээж авах чадвар өөр өөр байдаг. Цагдаагийн ноход 4-7 сарын дараа хэвт, суу, хүлээ гэх зэрэг үндсэн командыг сурдаг байна.

Нохдод ч гэсэн онцгүй өдөр гэж бий

Нохой тань нэг л өдөр команд биелүүлэхгүй залхуурч байвал бухимдах хэрэггүй. Тэднийг ийм үед нь хүчлэхийн оронд бие нь өвдсөн эсэхийг шалгаарай.

Хөгжилдөх боломж олго

Нохойгоо зөвхөн командлах бус хааяа хамт тоглож байх хэрэгтэй. Нохойгоо гадагшаа авч гараад гүйж, тоглоомоор тоглож, наранд хэвтэх боломж олгоорой.

Бүх ноход даалгавар бүрийг биелүүлж чадна гэсэн үг биш

Ноход үүлдрээсээ шалтгаалж эрүүл мэнд, зан аашийн онцлог шинж чанартай байдаг. Иймээс бүх ноход команд биелүүлэх чадвартай гэсэн үг биш. Хүмүүс цагдаагийн зориулалттай ашигладаг үүлдрийн нохойг өдөржин гэрт байлгаснаас болж ноход гэрээ үймүүлэх асуудал гаргадаг байна. Иймээс нохой авахдаа өөрийн амьдралын хэв маягт тохирсон үүлдрийг сонгох хэрэгтэй юм.

Эх сурвалж: Business insider