Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд товлогдсон юм. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас Сонгуулийн тухай хуульд үндэслэн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо.

Ингэхдээ тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан үзэж, нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая төгрөг, нэр дэвшигч 96.5 сая төгрөгөөр тогтоосон байна.

Сануулахад, Хэнтийн 42 тойргийн нөхөн сонгуулийн зардалд нийт 287.6 сая төгрөг батлагдсан бөгөөд үүний 246.1 сая төгрөгийг СЕХ, 32 сая төгрөгийг Улсын бүртгэлийн газар, 8.3 сая төгрөгийг Цагдаагийн байгууллагад хуваарилжээ.