Нөхөн сонгуульд оролцох улс төрийн намуудын хүсэлт өгөх хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа бөгөөд СЕХ-оос сонгуульд оролцох боломжтой 27 намд бичиг хүргүүлээд байсан юм.

Тэгвэл дээрх намуудаас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өгчээ. Үүнд:

  1.    Хөдөлмөрийн Үндэсний Нам
  2.    Ард Түмний Олонхийн Засаглал Нам
  3.    Монголын Ногоон Нам
  4.    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  5.    Ардчилсан Нам
  6.    Монгол Ардын Хувьсгалт Нам
  7.    Монгол Ардын Нам
  8.    Дэлхийн Монголчууд Нам
  9.    Монгол Консерватив Нам
  10.  Зон Олны Нам
  11.  Үнэн Ба Зөв Нам
  12.  Иргэний Зориг-Ногоон Нам
  13.  Монголын Хүний Төлөө Нам гэсэн намууд оролцох хүсэлтээ гаргажээ.

СЕХ-оос намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж байгаа ба намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, намуудад батламж олгох юм.

Хэнтийн нөхөн сонгуульд дээрх намуудаас хэн хэн нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хуульд зааснаар энэ сарын 24-28-нд намууд нэр дэвшигчдээ тодруулах юм.