СЕХ-оос Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоор хүсэлт өгсөн намуудад батламжийг нь гардуулан өглөө. Энэ сарын нэгний байдлаар нөхөн сонгуульд оролцохоор 13 нам бүртгүүлээд байсан юм.

Харин дээрх 13 намаас Иргэний Зориг-Ногоон нам өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын хүний төлөө нам баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгээгүй байна. Хэнтий аймгийн нөхөн сонгууль ирэх сарын 30-нд явагдах юм.

Ингэснээр нөхөн сонгуульд дараах 11 нам өрсөлдөх юм. Үүнд:

  1. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  2. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
  3. Монголын Ногоон Нам
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  5. Ардчилсан Нам
  6. Монгол Ардын Хувьсгалт Нам
  7. Монгол Ардын Нам
  8. Дэлхийн Монголчууд Нам
  9. Монгол Консерватив Нам
  10. Зон Олны Нам
  11. Үнэн Ба Зөв Нам өрсөлдөнө.