НЗДТГ, Соёл урлагийн газар, Төв номын сан хамтран зохион байгуулдаг Номоо солилцъя өдөрлөг энэ сарын дөрөвний 10:00-16:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болно.

Өдөрлөгт Солонгосын Намянжү хотын сайн дурын иргэдээс бүрдсэн ажлын хэсэг оролцох юм байна.

Мөн Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцах, Намянжү хотын номын сангийн үйл ажиллагааг танилцуулах, Намянжү хотын номын булан нээх, хүүхдийн ном бэлэглэх, ном солилцох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ.

Энэхүү өдөрлөгийг нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт уламжлал болон зохиож байгаа юм.