Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Харин өнгөрсөн Баасан гарагт Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн юм. Хуульд зааснаар эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулган гаргана. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь ХНХЯ-ны сайд байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн найман иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон болон Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байна.