Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар мал аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллийн хүргэе.

Үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатарт хамгийн их буюу 16.7 мянган төгрөг байгаа бол Булган аймагт хамгийн бага буюу 3400 мянган төгрөг, бусад аймагт 5-13 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ Улаанбаатарт хамгийн их буюу 10.7 мянган төгрөг, Булган, Хөвсгөл, Дорнод аймагт хамгийн бага буюу таван мянга бусад аймагт 7-10 мянган төгрөг байгаа юм.

Харин ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Дорнод аймагт хамгийн их буюу 100 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 60 мянган төгрөг байна. Мөн Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 44 мянга, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 30.-42.мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Хонины ноостой нэхийг Улаанбаатарт 1900 төгрөгөөр, бусад аймагт 500-1500 төгрөгийн хооронд авч байна.

Сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг кг ноолуур 110 мянган төгрөг хүрч байсан бөгөөд статистик мэдээллээс харахад энэ жил өнгөрсөн жилийнхээ үнийг давах магадлалтай байгаа юм.