Хонь, тэмээний ноос бэлтгэн үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшууллыг Төрийн сангаас шууд олгож эхэллээ. Энэ жил нийт 49.625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13 тэрбум төгрөгийг олгох юм. 

Засгийн газраас энэ жил ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэсэн байна. 

Өнгөрсөн онд үндэсний 108 үйлдвэр 16.6 мянган тонн ноос авч бэлтгэсэн ба урамшууллыг килограмм тутамд 1000 төгрөгөөр тооцож 18.6 тэрбум төгрөгийг олгожээ.